Миний тухай

Би дипломатч мэргэжилтэй. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд, Лондонгийн Весминстрийн их сургуулийг 1999 онд тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр цолтой. 1989 оноос эхлэн ГХЯ-нд тасралтгүй ажиллаж буй бөгөөд одоо тус яамны ОНХГ-ын захирлаар ажиллаж байна.

Би Зохиолчдын эвлэлийн гишүүн. Бага наснаас яруу найраг сонирхож, бичсэн шүлэг, найрагаа эмхэтгэн 1999 онд “Би чамд хайртай”, 2007 онд “Саруул тэнгэсийн хөвөөнд” 2007 онд “Намайг хөглөх орчлон” 2008 онд “Нам гүмийн чимээ” яруу найргийн номууд хэвлүүлсэн болно. "Цэнхэр туфлитэй бүсгүй", "Эх чөтгөр хоёр", "Бүргэд унасан хаан" зэрэг найраглалууд бичиж, одоо "Чоно" хэмээх шүлэглэсэн романаа та бүхний гарт удахгүй тавина гэж найдан ажиллаж байна. Уран зохиолоос гадна польш, англи, орос хэлнээс яруу найраг, зохиол, эрдэм шинжилгээний ном, бүтээлүүд боломжийн хэрээр орчуулахыг хичээн оролдож явнам. 

2010 оны сүүлээс эхлэн би уран зураг дахин сонирхон оролдох болж хэд хэдэн зураг зурснаа Эрхэм уншигч авгай Танд үүгээр толилуулмой. Таныг миний Ертөнцөд тавтай морилж таалан сонирхохыг урьж байна.