Ээж минь торойтол харагдаад байна
Эвэртэй алга нь бодогдоод байна
Энгэрийнх нь vнэр санагдаад байна
Үүлс тэнvvчилсэн тал минь байна
Өвс нь бидэртэж салхилаад байна
Өндрийн оройд жавартай байна
Өөвийж харуулдах нь аав минь байна
Харийн нутаг давчдаад байна
Харсан зvгтээ давхимаар байна
Хатуу дарсыг тулгамаар байна
Хашгирмаар, дуулмаар, уйлмаар байна
Аавдаа нэг шавхруулмаар байна
Айлгаж дараа нь тунирхмаар байна
Ээждээ очиж vнсvvлмээр байна
Эрхэлмээр, нялхармаар, ариусмаар байна
Цээлхэн дуугаа дуулмаар байна
Сэмхэн нулимс дусаамаар байна
Сэтгэл минь vргэлж нутагтаа байна
Цэцэгс зvvрмэглэсэн талдаа байна
Саравчлан тосох нь аав минь байна
Сандарч гvйгээ нь ээж минь байна
Салхи ханхалсан гэр минь байна
Сайхны дээд энэ л байна
1993
Варшав хот
Варшав хот